Дээд шүүхийн шүүгч нарыг огцрохыг шаардсан жагсаал үргэлжилж байна

Шударга шүүхтэй болох, шүүх байгууллагын шинэчлэлтийг Дээд шүүхээс эхлэх ёстой гэдгийг Иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлж Дээд шүүхийн өмнө хоёр дахь өдрөө жагсаж байна. Өчигдөр эхэлсэн уг жагсаал баасан гариг буюу энэ сарын 28 хүртэл үргэжлэлх бөгөөд энэ 72 цагийн хугацаанд Дээд шүүхийн шүүгч нар огцрохгүй бол дараагийн шийдвэртэй арга хэмжээг авна гэдгээ жагсаал зохион байгуулагч иргэн Б.Батдэлгэр хэлж байна.

Жагсаал зохион байгуулахаар санаачилсан иргэн Б.Батдэлгэр “Иргэн миний бие энэ жагсаалыг зохион байуулж байна. УИХ-ын таван гишүүн болон МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл, ТББ-ууд, иргэд хамтран зохион байгуулж байна. Нэгдүгээрт бидний шаардлага бол Дээд шүүх шударгаар ажиллаж чадахгүй байна. Жирийн иргэний эрх ашгийг хохироож, бүлэглэлийн эрх ашгийн төлөө үйлчилж байгаа учраас Дээд шүүхийн шүүгч нарыг 72 цагийн дотор огцрохыг шаардаж байна.

Хоёрдугаарт төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч нар долдугаар сараас есүгээр сарын дунд хүртэл хоёр сар гаран гурван танхим нь тэр чигээрээ амардаг. Шүүх эрх мэдэл бол Монгол төрийн үйл ажиллагаа. Гэтэл төрийн үйл ажиллагаа тасалдаж, зогсонги байдалд ордгоос болж шийдвэрлэгдэх ёстой хэргүүд цуглардаг. Тиймээс тасралтгүй үйл ажиллагаа явуулахыг шаардана. Шүүгч нар нэг нэгээрээ яагаад ажиллаж болдоггүй юм бэ гэсэн шаардлага тавьж байна.

Гуравдугаарт ШЕЗ-ийн Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд Түмэнжаргалын Мэндсайханыг томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгосон. Энэ бол хууль зөрчиж байна. 2016 онд баталсан ШЕЗ-ийн тогтоолооро сонгуулийн журмаа баталсан. Гэтэл тэр журамд гурав дахь санал хураалт гэж байхгүй. Хоёр санал хураалт аваад олонхийн санал авч чадаагүй бол дахин шинээр эхлэх ёстой. Гэтэл 60 чавганц уралдахад нэг нь түрүүлнэ гэгчээр Т.Мэндсайханыг томилуулахаар гурван удаа санал хураагаад одоо Ерөнхийлөгчид өргөн барьчихаад байна. Ерөнхийлөгчид хандаж хэлэхэд хууль бусаар томилох гээд байгаа энэ хүнийг битгий батламжлаасай гэж хүсч байна.

Дөрөвдүгээрт С.Зориг агсны амь насанд хүрсэн гэж ял сонсоод байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яаралтай суллахыг шаардаж байгаа.” Гэв.

+ There are no comments

Add yours