Уулзалтын үеэр Сөүл хотын дарга Паг Вонсүн Солонгос хэл сурахад хамгийн их түлхэц өгдөг уран зохиолын 220 нэр төрлийн 314 ширхэг номыг Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн V сургуульд хандивлалаа. Монголын залуусын дунд хамгийн эрэлттэй гадаад хэлний нэг нь солонгос хэл байдаг. Тиймээс тэдний сурах, хүсэл тэмүүлэлд урам зориг өгөх томоохон алхамын нэг нь энэ болж байна.
Өмнө нь Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар “Бумбардай” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудаар 2000 ном хандивлах ажлын хүрээнд Бүрэнбүст багийн V сургуулийн Солонгос хэлний тэнхимд зочилж байсан юм. Тавдугаар сургуулийн удирдлагууд солонгос хэл сурахад дэмжлэг өгдөг, хүүхдүүдийн хэл сурах эрмэлзлэлийг төрүүлдэг уран зохиолын ном дутмаг байгаагаа дурдаж байсан. Тухайн үед Бат-Өлзийн Бат-эрдэнэ БНСУ-ын холбогдох байгууллагатай холбон, олж өгөхөө амлаж байсан нь өнөөдөр ийнхүү биеллээ оллоо.
Тус сургуулийн номын фондын ихэнхи хувийг сурах бичиг зонхилдог байсан бол энэ удаад солонгос хэл дээрхи уран зохиолын 314 ширхэг номоор баяжигдан сурагчдын гарт очих баярт мэдээг танд хүргэж байна.
More Stories
“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалт эхэллээ
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Дуугарах цаг” аяны хүрээнд...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
