Дархан цаазтай газрын удирдлага, аялал жуулчлалын чиглэлээр АХБ-наас Монгол Улсад олгож буй анхны санхүүжилт болох уг зээлийн төслийн үр шимийг орон нутгийн 11,000 иргэн хүртэх бөгөөд байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох болон нөлөөллийг бууруулах чиглэлээр орон нутгаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг төслийн хүрээнд илүү сайжруулах юм. Хөвсгөл нуур нь Монгол орны хамгийн том цэнгэг усны нөөцтэй нуур юм. Харин Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь Монголын түүхэн удирдагч болох Чингис хааны төрсөн нутаг билээ.
“Аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хурдацтай хөгжиж буй томоохон салбар юм. Монгол Улс гайхам сайхан байгаль, өвөрмөц өв соёлоороо дамжуулан энэхүү салбараас орлого олох бүрэн боломжтой. Энэ ч утгаараа, АХБ-ны дэмжлэг нь Монгол орны аялал жуулчлалын салбарын хөгжлөөс нутгийн иргэд хүртэх, эмзэг онгон байгалиа урт хугацааны туршид хамгаалахад тус дөхөм болох болно” хэмээн АХБ-ны Зүүн Азийн газрын Байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Бизайн тэмдэглэлээ.
2017 онд аялал жуулчлалын салбар улсын төсөвт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулан, 121,500 ажлын байрыг бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг бүрдүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор нэн тэргүүнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд анхаарч буй. 2028 он гэхэд аялал жуулчлалын салбар улсын төсөвт 2.1 тэрбум ам.долларын орлого оруулан, 149,000 ажлын байрыг бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувийг бүрдүүлнэ хэмээн таамаглаж байна. Мөн гадаадын жуулчдын тоо хоёр дахин нэмэгдэж нэг саяд хүрэх хүлээлттэй байгаа юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
