“Гоо даль” бие угаалга, массажны газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүрэг, зургадугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 47 дугаар байрны зоорийн давхрын хоёр тоотод байрлах “Гоо даль” бие угаалга, массажны газарт 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ариутгал, халдваргүйтгэл, хог хаягдлыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлдэггүй, массажистууд нь мэргэжлийн үнэмлэх, дипломгүй, физик хэмжилтээр стандартын шаардлага хангахгүй байсан аж. Иймд прокурорын тогтоолоор үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлжээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

image

+ There are no comments

Add yours