Нэр дэвшигчийг зарлах эцсийн хугацаа маргааш дуусна

 Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг зарлах эцсийн хугацаа маргааш дуусна.

Одоогийн байдлаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг Сонгуулийн Ерөнхий хороо албан ёсоор бүртгээд буй. Харин МАХН-аас хэнийг нэр дэвшүүлж байгаа нь тодорхойгүй хэвээр байна.

Тодруулбал, сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор нийт нэр дэвшигчийг улс даяар зарлахаар хуульчилсан. Үүний дараа буюу энэ сарын 27-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах арга хэмжээ болох юм.

Ү.Үнэн

+ There are no comments

Add yours