Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан манай улс махныхаа хэрэглээг дотоодоосоо 100 хувь хангаж байгааг хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр үүнтэй санал нийлэхгүй байгаагаа хэллээ. Тэрээр “Төв суурин газарт үйл ажиллагаа явуулж байгаа түргэн хоолны газар, сүлжээ ресторанууд махаа бараг 100 хувь гадаадаас авч байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар импортоор орж ирж байгаа маханд ямар шаардлага тавьдаг юм бэ. Манай нүүдлийн мал аж ахуйн мах чанарын шаардлага хангадаггүй болоод гаднаас мах оруулж ирээд байдаг юм уу. Эсвэл нийлүүлэлтдээ асуудал байдаг уу. Ямар учир шалтгаанаар гадаадаас мах импортоор аваад байна вэ” гэсэн юм.
Ж.Энхбаяр гишүүний асуултад хариулсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав “Манай улс 2018 онд Австрали улсаас 2-3 тонн өндөр үнэтэй үхрийн мах импортоор авсан. Мөн Япон улсаас бас 2-3 тонн мах авсан. Ер нь 2-3-хан аж ахуйн нэгж ресторанд ашиглах зорилгоор гадаадаас мах оруулж ирдэг” гэв.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
