БНСУ-ын Гадаад хэргийн яам нь Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-нд аудитын шалгалт хийх шийдвэрийг өчигдөр /2019.05.28/ гаргажээ. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чон Жэ Намийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж виз зуучлагчидтай хамтран удаа дараалан виз олголтонд нөлөөлсөн хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд үүгээр зогсохгүй яамны ажилчидтай зүй бусаар харьцаж үг хэлээр доромжилдог, виз мэдүүлэгчдийн хураамжийг хувьдаа завшсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм.
БНСУ-ын Гадаад хэргийн яам аудитын дүгнэлт гарсан даруйд холбогдох арга хэмжээг яаравчлан авахаа мэдэгджээ. Чон Жэ Нам нь ажилтнуудтайгаа зүй бусаар харьцсан аудио бичлэгүүд цацагдсан бөгөөд уг бичлэгт Элчин сайд ажилчид руугаа “Миний идэж байгаад орхисон тахианы махтай хоол алга болсон байна. Олж авчир” гэх зэргээр хашгирч, загнан ёс зүйгүй үйлдэл гаргасан, “Элчин сайдын охиныг танисангүй, хаалгаар оруулалгүй 3 минут хүлээлгэсэн” хэмээн хамгаалалтын албаны ажилтныг үг хэлээр доромжлон, дарамталж буй нь бичигджээ.
Эх сурвалж: world.kbs.co.kr, n.news.naver.com
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
