Энэ сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн иргэн 61 настай, эрэгтэй Э сураггүй алга болжээ.

Тодруулбал, Төв аймагт байдаг зуслангийн байшингаа эргэх гэж Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэргэнд суусан аж. Улмаар 13:10 цагт вагоноос буугаад сураггүй алга болсон байна. Уг мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын нийт 16 ажилтан 23-ний өдрийг хүртэл эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй гэх мэдээлэл байна. Ар гэрийнх нь зүгээс Хараа голын усанд эрэн хайх хүсэлтийг тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Хүсэлтийн дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад Хараа голын эргээс тухайн иргэний үүрч явсан цүнхийг олжээ.

Б.Баатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр баталла
Next post Орон нутаг руу явах автобус 11.00 цагт хөдөлнө