Дэд хорооны дарга Ж.Ганбаатар хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төсөл болон “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 2019-2022 оны хөтөлбөр”-ийг хэлэлцэхээр болсныг гишүүдэд танилцуулсан байна.
Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, тус яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төслийн талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, журмын төслийг одоо мөрдөгдөж байгаа Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хууль, УИХ-аар хэлэлцэж байгаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нийцүүлэн боловсруулсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төсөлд зарчмын хэд хэдэн өөрчлөлтийг оруулсан. Тухайлбал, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт олгох, төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд Төрийн бус байгууллагын төлөөлөл нэг байсныг гурав болгон нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг тодорхой болгох, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авахад тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр нь салгах, төсөл хүлээн авах хугацааны товыг тодорхой болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх зэрэг шат бүрийг нь нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн гэлээ.
Мөн зээл авсантай холбогдуулан байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор тус сангаас олгосон зээлийн даатгалыг нарийвчлах, цахим хэлбэрт шилжүүлж хялбаршуулах, эцсийн шатны сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил болгох, онооны системээр дүгнэх, зээлд хамрагдахгүй байх тохиолдол бүрийг нэг бүрчлэн нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан гэж төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдсан аж.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Дамба-Очир, С.Чинзориг, Х.Болорчулуун, Л.Элдэв-Очир, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн. Ажлын хэсгийн зүгээс гишүүдээс гаргасан саналыг уг журмын төсөлд тусгахаа мэдэгдэж байлаа.
Гишүүдийн зүгээс 300 сая төгрөгөөс дээш зээлийг зохих шаардлага хангасан банкаар, түүнээс доош төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн шилэн сонгон шалгаруулалтаар олгох шаардлагатай гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
