Хан-Уул дүүрэгт байрлах хууль бусаар үйл ажиллагаагаа явуулдаг мөрийтэй тоглоомын газраас дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдүүдийг саатуулжээ.

Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хууль бус мөрийтэй тоглоомын газарт тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулсан аж. Шалгалтын үеэр тухайн газраас их хэмжээний хар тамхи илрүүлэн, 10 гаруй иргэнийг баривчилсан байна. Дээрх тоглоомын газарт үйлчлүүлж байсан иргэдэд нэгжлэг явуулахад их хэмжээний сэтгэц нөлөөт бодис илэрсэн тул 10 гаруй иргэнийг шалгахаар авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Капитал” банкны хохирогчид Монголбанкнаас шаардлагынхаа хариуг авлаа
Next post Сунгалттай паспорттой иргэнийг АНУ-ын хил дээр түр саатуулсан тохиолдол гарчээ