Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Олимпын гудамж буюу Хүүхдийн Паркийн /ҮСАХ/ зүүн талын замын хөдөлгөөнийг өнөөдөр өглөөнөөс хаажээ. Иймд иргэд хаагдсан зам руу орж түгжрэл үүсгэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг хаасан ч Нарны замын хөдөлгөөн шууд явж, Дамдинсүрэнгийн гудамж хаагдахгүй нээлттэй хэвээр байгаа юм.

Хаасан замын зураглал:

Зураг дээр дарж томруулж харна уу.

“Замын цагдаагийн газрын ойролцоох үндсэн гүүр маань 477 метр урт. Энэ жил бороо багатай байвал наймдугаар сарын 25-н гэхэд гүүрийн ажил дуусна. Нийт бүтээн байгуулалтын ажил төлөвлөж буйгаар бол есдүгээр сарын 30 гэхэд дуусах ёстой”-г Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра хэлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Үдээс хойш хотын төвийн зарим чиглэлийн замыг хаана
Next post АТГ-аас таван хавтаст хэргийг шүүхэд шилжүүлжээ