Сүүлийн өдрүүдэд бага насны охидыг хамаатан садан төрлийн хүмүүс, аав ээжийн найз, төрсөн ах зэрэг гэр бүлийн хүрээллийн болон үл таних этгээдүүд өөрийн эрхшээлдээ оруулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийн мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Тэр ч бүү хэл ажлаа тараад гэртээ орохоор явж байсан эмэгтэйчүүдийг гэрийнх нь үүднээс хоолойг олсоор боож ухаан алдуулж улмаар хүний хөл цөөн газарт хүчирхийлсэн хэд хэдэн тохиолдлууд бүртгэгдээд байгаа аж. Мөн үүрээр ажлаа хийж байсан ТҮК-ийн ажилтан 53 настай эмэгтэйг гудамжинд хүчиндсэн жигшүүрт хэрэг гарсан байдаг.
Хүчиндэх төрлийн гэмт хэргийн үйлдэгдэж байгаа шалтгааны 90% архи согтууруулах ундаанаас хамааралтай байгааг албаныхан мэдээлж буй. Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн согтуурч мансуурсан үедээ биеэ хянах чадваргүй үедээ охид эмэгтэйчүүдийг биеэ хамгаалах чадваргүйг ашиглан үйлдэж байна.
Өнгөрөгч долоо хоногт төрсөн ах 15 настай Э нь өөрийн дүү болох долоон настай охиныг удаа дараа хүчиндсэн байсныг илрүүлсэн байгаа юм. 15 настай Э нь цагдаагийн байгууллагад газ үнэрлэн мансуурч байсан хэргээр шалгагдаж байсан бөгөөд мансуурсан үедээ дүүгээ хүчинддэг байсан нь шалгалтаар тогтоогдсон.
Баянзүрх дүүргийн 11-р хороонд 10 настай охиныг аавынх нь найз согтуурсан үедээ хүчиндэх гэж завдсаныг цагдаагийн алба хаагчид мэдээллийн дагуу шуурхай таслан зогсоосон байна. Дээрх хэргийн Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Хоёрдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух эмэгтэй зургаан настай охиныг 27 настай эрэгтэй хоёр удаа хүчиндсэн хэрэг гарсан байна. Уг хэргийг охины ээж 46 настай эмэгтэй Э нь цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасны дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн аж. Бага насны охиныг хүчиндсэн 27 настай А нь өмнө нь 12 сард зургаан настай охиныг нэг удаа хүчиндэж байсан хэмээн охин өөрөө хэлсэн байна. Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг эхчүүд та бүхэн гэр бүлийн хүрээнд бага насны хүүхдийнхээ хажууд архидан согтуурахгүй байх, хичээл сургуулиас нь тогтмол өөрийн биеэр авч, хүргэж байх, үл таних хүнтэй болон итгэж үл болох хүнтэй хүүхдээ орхихгүй байх зэргээр өөрийн цэцэг шиг охидыг бусдыг гарт зэрэмдэглүүлэхгүй байхыг анхааруулж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
