Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзав.
Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд түүх, соёлын эртний харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, тус улстай хөгжүүлж байгаа Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэв.
Цаашид улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхийн төлөө байна гэлээ. Мөн аюулгүй байдал, батлан хамгаалах, хил хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө Элчин сайд идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.
.jpg)
Монгол Улс нь Энэтхэг Улсын хувьд чухал анд нөхөр, бүс нутаг дахь түнш орон. Харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдгээ Элчин сайд М.П.Сингх хэлэв.
Уулзалтын үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар ярилцлаа. Энэ төсөл нь харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нэмсэн, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бүтээн байгуулалт гэдэгт талууд санал нэгдэв.
Энэтхэгийн тал нэмэлт санхүүжилтийг баталгаажуулах, үйлдвэрт ажиллах монгол инженер, техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэх, “Инженерс Индиа Лимитед” компанийн Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод нээх, Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр суралцах иргэдийн тоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байгааг Элчин сайд М.П.Сингх хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Б.Баатар
More Stories
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
