Өнөөдөр “Очир” төвийн буудлын өрөөнд 13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн М.Амарболд, Б.Жавхлан нарын шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болно.

М.Амарболд, Б.Жавхлан хоёрт анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ялыг оноосон бөгөөд шүүхээс хаалттай хорих ангид эдүүлэхээр заасан юм.

Яллагдагчид өмгөөлөгчөөрөө дамжуулан оноосон ял хүнд байна хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан аж. Тэднийг шүүхээс 13 настай охиныг архиар хордуулан биеэ хамгаалх чадваргүй болгж улмаар тохуурхан амь насыг нь санаатайгаар бүлэглэн хөнөөсөн хэмээн үзэж ял оноосон.

Хүсэлтийн дагуу өнгөрсөн долоо хоногт болох байсан давж заалдах шатны хурал шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй тул хойшуулах шийдвэр гаргасан билээ. Уг хуралд шүүгдэгчид онлайнаар хорих 405-р ангиас оролцох юм.

Б.Баатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Угсармал орон сууцны дулаалгад зориулж 12.7 тэрбум төгрөгийг  гаргахаар болжээ
Next post Хууль мөрдөөгүй интернет тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсооно