Хэргийг тодруулбал, 2017 оны зургаадугаар сарын 7-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн 22 настай М.Мөнхтулга машинаараа долоон настай М.Түвшинбаатарыг мөргөхдөө зогсохгүйгээр хааз, тоормосыг андууран гишгэж, 50 метр газар чиржээ. Тухайн үед хүү ухаангүй Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирсэн боловч ослын хүндрэлээ даалгүй нас барсан байна. Уг хэрэгтэй холбогдох найман удаагийн шүүх хурал болсон хэдий ч хэрэг нь бүрэн шийдвэрлэгдээгүй ба удахгүй 9 дэх шүүх хурал нь болох юм байна.
Талийгаачийн ээж Н.Оюунцэцэг “Анх энэ хэргийг шалгасан мөрдөн байцаагч хэт удаан шалгаж, үүнээс болоод хоёр жил өнгөрсөн ч асуудлыг шийдэж чадахгүй явж байна. Бид холбогдох бүх газарт нь хандаж үзсэн. н.Мөнхсүх байцаагч тэр үед “тархины саа өвчтэй хүүхэд” гэх худлаа дүгнэлтийг эмнэлгээс гаргуулж аваад хэргийг хөнгөн хэрэг болгосон. Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр тархины баруун тал бөмбөлгийн эд доторх цус хуралт, няцралт, эрүүний хугарал, хэвлийн зүүн тал ташаа цавины тархмал зулгаралт гэх мэт гэмтэл нь доргих, үрэгдэх үед буюу авто ослын үед үүснэ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй гэж гарсан.
Гэтэл миний хүүг саа саажилттай гэж худлаа дүгнэлт гаргаснаас болж энэ хэрэг шийдэгдэхгүй удаж байна. Миний хүү сэргэлэн цовоо, сургуулийн өмнөх боловсролоор ч хүмүүжсэн эрүүл саруул хүүхэд байсан. Цэцэрлэгийнх нь гаргасан дүгнэлтэд хүртэл миний хүүг хэдийгээр хэл яриа сонсголын бэрхшээлтэй байсан ч бусад зургаан настнуудын адилаар сэргэлэн цовоо, авхаалжтай, сурах арга барилд гарамгай сайн суралцсан хүүхэд байсан гэж хүртэл дүгнэсэн. Бид үнэхээр гомдолтой байна. Хүү минь ямар их тарчилж байгаад үхсэн билээ дээ. Гэтэл тэр этгээд өнөөдөр зүгээр машинаа бариад явж байна. Хууль хаана байна.
Дээд шатны шүүхийн шийдвэрүүдийг Мандал сумын шүүх, прокурор, цагдаагийнхан үл ойшоосоор өнөөдрийг хүрлээ. Энэ талаар Монгол Улсын ерөнхийлөгч, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, ХЗДХ-ийн сайдын нэр дээр, цагдаагийн ерөнхий газар, цагдаагийн ёс журам гээд бүхий л дээд шатны байгууллагад гомдол гаргаж, чиглэл чиглэлийн дагуу шалга гэсэн үүрэг өгөхөд өнөөдрийг хүртэл чирэгдүүлсээр байна” хэмээн ярилаа.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
