Цагаан сарын баярын өдрүүдэд KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д эмчлүүлж буй.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Одоогоор манайд KFC тахиа идээд бөөлжиж суулгасан гэх 37 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Хэвтэн эмчүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал нь гайгүй. Хоолны хордлогын шалтгаан нөхцлийг тодруулах шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа” хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэгвэл иргэд юунаас хордсон талаарх шинжилгээний хариу гарчээ. Тодруулбал, өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хурал дээр НМХГ-аас “Зайсангийн KFC-гийн уснаас өвчин үүсгэгч бактери илэрсэн. Хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичиг хуурамчаар хийж бичүүлсэн байсан. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэх мэдээллийг өглөө.
Энэ талаар өнөөдөр 10.30 цагаас НМХГ-аас мэдээлэл өгөхөөр болжээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...