Өнгөрөгч 2018 оны аравдугаар сард Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, талийгаач Э.Мөнхтулга нь нас барахаасаа өмнө малын хулгайн хэрэг шалгаж байсан бөгөөд энэ үед Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч, хуульч Х.Бат-Ялалт очиж, хэрэгтний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хэмээн талийгаачтай маргалдаж улмаар бичлэг хийн нийтийн сүлжээнд тавьсан байдаг.
Х.Бат-Ялалтыг талийгаачид сэтгэлзүйн дарамт үзүүлж, амь насаа алдахад хүргэсэн байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Учир нь талийгаачийн ар гэрийнхний зүгээс Х.Бат-Ялалтыг талийгаачийн үхэлд буруутай гэж үзэн, цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу түүнд Булган аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 21.8, 21.9-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ. Тухайлбал, Х.Бат-Ялалтыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.8 дугаар зүйл буюу Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх, 21.9 дүгээр зүйл буюу Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэсэн зүйл ангиар шалгаж байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
