1984 онд төрсөн одоо 35 настай эрэгтэй Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 146.2, 147.2, 216.2-р зүйл ангиудад зааснаар нийтдээ дөрвөн удаагийн ял шийтгэл эдэлж байсан нэгэн. Зүйл ангиудыг нь тодруулбаас, хулгайлах, дээрэмдэх, булаалт зэрэг Эрүүгийн төрлийн гэмт хэргүүдийг үйлдэж байсан аж. Мөн дээрх хэргүүдийг удаа дараа үйлдсэн хэргээр ял эдэлж байсан байх юм.
Түүний ээж аав нь өдгөө 80 насыг шүргэж яваа азай буурлууд байдаг. Хүүгээ олон удаагийн гэмт хэрэг үйлдэж байхыг нь хараад зэмлээд ч нэмэргүйд халаглан суугаа. Буурлуудын хүү нь гэмт хэрэг үйлдэхдээ улам гаршиж цаашлаад өөрийн төрсөн ээж аавын өв уламжлагдан ирсэн үнэт эдлэлүүдийг танил найзууддаа хэлж, захиалан дээрэмдүүлжээ.
Тодруулбал, Хоёрдугаар сарын 7-ны өдөр буюу Сар шинийн баярын шинийн гуравны өдөр Чингэлтэй дүүргийн 16-р хорооны нутагт байрлах “Согоот тоотод суух ээж болох 80 настай Н, аав болох 79 настай Д нарынх нь гэрт үл таних хоёр этгээд оройн 23:05 цагт дайран орж дээрэмдсэн хэрэг гарсан. Гэр лүү нь дайран орсон хоёр этгээд дунд гарын халтар манан хөөрөг, алтан гинж, 170.000 төгрөг, загвар тодорхойгүй хоёр ширхэг гар утсыг авч, хэргийн газраас зугтаажээ.
Үл таних өндөрдүү нуруутай, бараан хувцастай хоёр залуу гэрлийг нь унтраан, нүүр лүү нь гар чийдэн тусган айлган сүрдүүлж дээрмийн хэргээ үйлдсэн байдаг. Гэрийн эзэд тэр өдөр хоёулахнаа унтахаар хэвтэж байхад нь гаднаас хаалгыг нь эвдэн орсон талаар цагдаагийнханд хэлсэн аж. Тэдний өгсөн дуудлагын дагуу цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар нэг этгээдийг шуурхай илрүүлсэн аж. Харин нөгөө нь Дархан-Уул аймаг руу оргон зайлсан байж болзошгүй байгаа юм байна.
Дээрэм үйлдэн зугтаж явахдаа баригдсан этгээд гэмт хэрэг хийх болсон шалтгаанаа гэрийн эздийн хүү нь ээж, аавынд нь үе дамжин ирсэн үнэтэй хөөрөг, өндөр үнэд хүрэх алтан гинж байгаа хэмээн хадгалдаг байршилыг нь зааж өгч явуулсан талаараа хэлсэн байна. Мөн дээрэмдэж авсан эд зүйлсээ хувааж авах болзолтойгоор гэр лүүгээ явуулсан хэмээжээ.
Уг хэргийг гэрийн эздийн төрсөн хүү нь захилан үйлдүүлсэн нь тогтоогдсон бөгөөд өөрөө ч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгсөн байгаа юм. Одоогоор өөрийн гэр лүүгээ дээрэм хийлгэхээр явуулсан этгээдийг шалгаж байгаа гэх ба оргон зайлсан этгээдийг эрэн хайж байгаа аж.
Тэднийг санаатайгаар бүлэглэн дээрмийн хэрэг үйлдсэн хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Харин захиалсан этгээдэд гэмт хэрэг захиалсан, зохион байгуулсан хэрэгт холбогдуулан шалгах юм.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
