Галзуу өвчний 29 тохиолдол бүртгэгджээ

Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг зуун хувь үхлээр төгсдөг гоц аюулт халдварт өвчин бөгөөд үүсгэгч нь гадаад орчинд 50-90 хоног амьдрах тэсвэртэй, өндөр хоруу чанартай. Иймээс мал амьтны галзуу өвчин өвөл, хаврын улиралд ихсэх хандлагатай. Манай улсын хэмжээнд сүүлийн 20 жилийн хугацаанд 21 аймгийн 286 сум, Улаанбаатар хотын 7 дүүрэгт мал, амьтны өвчлөл бүртгэгдсэн. Энэ нь галзуу өвчний эрсдэл өндөр байгааг харуулж байна.

2018 онд улсын хэмжээнд галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн 122 тохиолдол бүртгэгдсэнээс 63% нь нохойд, 13% нь чононд, 8.3% нь малд, 15.7% нь бусад амьтанд уруулж, хазуулж, ноцуулсан тохиолдлууд эзэлж байна. Эдгээр тохиолдлуудад иргэд цаг алдалгүй эмнэлэгт хандаж, галзуугийн эсрэг вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан учир хүний өвчлөлийн тохиолдол гараагүй байна. 2019 оны 02 сарын 11-ний өдрийн байдлаар галзуу өвчний эрсдэлд өртсөн 29 тохиолдолд бүртгэгдсэний дагуу хариу арга хэмжээг зохион байгуулж байна.

Мал, амьтны дунд галзуугийн өвчлөл ихсэж буйтай холбогдуулан ЗӨСҮТ-өөс ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

+ There are no comments

Add yours