Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хоёр даргыг ажлаас нь чөлөөлжээ

 Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хоёр даргыг ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, тус газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарын хөрөнгө орлогын мэдүүлгэд зөрчил илэрснийг АТГ-аас зарласан билээ.

Тэдэнд сахилгын хариуцлага ногдуулж цалингийн хэмжээг бууруулсан нь АТГ-аас хянан шалгаж тогтоосон зөрчлийн дагуу хариуцлагыг тооцоогүй болохыг мөн мэдэгдсэн юм.

Харин Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат АТГ болон НЗД-ын албан бичгийг үндэслэн Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарыг  2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал:

Ийнхүү зөрчлийн хариуцлага тооцсон тухайгаа АТГ-т албан бичгээр мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Д.Сумъяабазар: Иргэдийн бухимдаж буй нь зөв. Бензиний үнэ 1550-1600₮ байх бүрэн боломжтой байсан

Д.Сумъяабазар: Иргэдийн бухимдаж буй нь зөв. Бензиний үнэ 1550-1600₮ байх бүрэн боломжтой байсан

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар шатахуун хомсдсон асуудалд холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Шатахууны асуудлыг энэ хэмжээнд хүргэх нь дордсоны шинж. Ялангуяа...