Сар шинийн баяртай холбогдуулан ирэх долоо хоногийн мягмар гаригаас пүрэв гариг хүртэл гурван өдөр бүх нийтээр амрах шийдвэр гараад буй. Харин баасан гаригт ажил цуглаж, төрийн болон хувийн хэвшлүүд хэвийн ажиллана.
Сургууль, цэцэрлэг амарч, их сургуулийн оюутнуудын улирлын амралт таарсан эдгээр өдрүүдэд шинэлээчид хөдөө орон нутгийг ихээр зорих учир сар шинийн баярт таарч буй баасан гаригийн ажлын өдрийг энэ бямба гаригт /2019.02.02/ шилжүүлэх сонирхолтой байгаа. Учир нь ирэх баасан гаригт амарвал иргэд нийт зургаан өдөр амрах боломжтой болох юм.

Гэвч энэ асуудлыг Засгийн газраар хэлэлцэж байж, шийдэгдэнэ. Засгийн газар энэ лхагва гаригт буюу маргааш хуралдах боловч дээрх асуудлыг авч хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Хөдөө орон нутагт суугаа хөгшид, настнуудаа жил бүр зорьдог иргэдийн зүгээс энэ шийдвэрийн хүлээлт өндөр байгаа. Нөгөөтэйгүүр, гурван өдрийн амралтын дараа ганцхан өдөр ажиллачихаад эргээд хоёр өдөр амрах учир баасан гаригт аль аль талдаа ажил цалгардах магадлалтай гэж иргэд үзэж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
