Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг мягмар гаригт гарчээ.
Уг хэргийн талаар ЗХЖШ-аас тодруулахад “Ийм явдал болсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Эх сурвалжийн хэлж буйгаар Орхон аймгаас 2018 оны арваннэгдүгээр сард татагдан ирсэн 19 настай цэрэг өглөөний гүйлтэндээ гүйж байгаад ухаан алдаж, удалгүй нас барсан гэнэ. Одоогоор хэргийг хянан шалгаж байгаа бөгөөд нас барсан шалтгаан тодорхойгүй байгаа аж.

Харин зарим эх сурвалж хүүг зодож, тамлаж алсан байж болзошгүй хэмээн хардаж, цахим орчинд хүүгийн хөхөрч няцарсан бие бүхий зургийг нийтэлж эхлээд байна.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.
дурдахад, тус ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяр өмнө нь 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд тус ангийн хоёр алба хаагч хээрийн сургуулилтын үеэр гранатанд өртөж нас барсан дуулиант үйл явдал болж байсан билээ. Тухайн үед хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгосон юм.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
