Цагаан тогорууг хоёр хөрш улстай хамтарч хамгаална

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг зургаан байгууллага цагаан тогорууг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах ёслол өнгөрсөн долоо хоногт Цянси мужийн Наньчан хотод болсон байна.

Цагаан тогоруу нь гурван улсын нутгаар улирлын чанартай нүүдэллэн амьдардаг онцлогтой бөгөөд үндсэн үүр нь ОХУ-д байдаг бол зун нь Монголд, өвөл өмнөд рүү нүүдэллэн БНХАУ-д өвөлждөг онцлогтой аж. Тиймээс гурван улсын судлаачид тус тусын нутаг дэвсгэрт байх үеийг нь судлаад мэдээллээ нэгтгэхээр тохиролцжээ.

+ There are no comments

Add yours