– Сүхбаатар аймагт гарсан гэх уг хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
– Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум буюу аймгийн төвд 2019 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр уг хэрэг гарсан байна.
Хүү уралдааны мориндоо тэжээл өгчихөөд жүчээнээс буцаж байхад нь ойролцоо буюу 20-30 метрийн зайтай явж байсан хэсэг морьтой хүмүүс рүү морь нь гэнэт давхиж очоод мөргөж, хүү унажээ. 10 настай хүүг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч замдаа нас барсан байна.
Тухайн үед хүүтэй хамт нэг хүүхэд, хоёр том хүн явж байсан ч морь гэнэт давхисан учраас хөөгөөд гүйцээгүй гэсэн байсан.
– Нэгдүгээр сарын 12-нд гарсан хэрэг гэлээ. Энэ талаар мэдээлэл танайд хэзээ ирсэн бэ?
– Хэргийг шалгаж байгаа Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас хэрэг гарсан өдрөөс гурав хоногийн дараа Сүхбаатар аймаг дахь ГБХЗХГ-т мэдээлсэн.
– Амиа алдсан хүү хөлсөөр морь унадаг байсан уу, эсвэл өөрийнх нь гэр бүлийн морь юм болов уу?
– Хүү тухайн морины уяачийн хадам эгчийнх нь хүүхэд юм билээ. Энэ талаар тодорхой мэдээлэл бид авахаар хандаад байгаа. Цагдаагийн байгууллагын албан ёсны илтгэх хуудас миний гар дээр хараахан ирээгүй байна.
– Ойрын үед Сүхбаатар аймагт хурдан морины уралдаан зохион байгуулагдах тов байгаа юу?
– Ойрын хугацаанд зохион байгуулагдах ямар нэгэн уралдааны тов байхгүй.
Манайх болон бусад холбогдох байгууллагаас өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүүхдээр морь унуулахгүй байх талаар зөвлөмж саналуудыг хүргүүлсээр байгаа
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
