Өнгөрсөн оны наймдугаар сард галт тэрэг осолдож, төрийн яаманд нь хүний амь эрсэдсэн тул Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.
Тус салбарын сайдаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, дэд сайдаар УБТЗ-ын орлогчоор ажиллаж байсан Л.Халтарыг томилсон бол харин Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг ажиллуулж байсан.
Төрийн албаны зөвлөлөөс тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, улмаар сонгон шалгаруулалтад С.Батболд тэнцжээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтад тэнцсэн С.Батболдын материалыг Засгийн газарт хүргүүлсэн байна.
Зам тээврийн хөгжлийн яамны ТНБД-ын нэрийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулж шийдэх юм байна. С.Батболд нь ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаа аж.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
