Хүн худалдаж авсан нэг ширхэг гялгар уутаа ердөө л 12 минут ашигладаг ч хүмүүсийн хэрэглээд хаясан нийт уутны гуравхан хувь нь дахин боловсруулагддагийг Дэлхийн байгаль орчин хүн амын талаарх бодит статистик мэдээллийн “The World Counts” тооцоолжээ. Тийм ч учраас дэлхий дээр нэг өдөр хаягдаж буй хогны 30 хувийг гялгар уут эзэлдэг байна. Монгол Улсын хэмжээнд жилд хоёр сая тонн хог хаягдал гардгийг 1.4 сая нь нийслэлд хамааралтай. Харин үүний 500 тонн нь зөвхөн гялгар уут байдаг аж.Гялгар уут байгаль орчин, цаашлаад хүний эрүүл мэндэд ямар их хор уршигтайг ярьдаг ч иргэд өнөөг хүртэл ашигласаар байгаа нь тэдний ухамсарт нөлөөлөхгүй байгаагийн илрэл. Тухайлбал,
-Гялгар уут байгаль дээр задралгүй 100-400 жил болохдоо байгаль орчноор дамжуулан хүний эрүүл мэндэд хор учруулсаар байдаг
-Хамгийн их хорт хий ялгаруулж, хөрс, ус, агаарыг бохирдуулдаг
-Нийт үйлдвэрлэсэн торны 97 хувь нь байгальд хаа нэгтээ хаягддаг.
-Ганцхан хүн гялгар уутны хэрэглээгээ даавуун уутаар сольсноор 22,000 гялгар уут байгаль орчныг бохирдуулахаас сэргийлдэг.
-Гялгар уутыг бүр мөсөн устахыг хүлээе гэвэл 1,000 жил шаардлагатай байдаг гэсэн тооцооллыг “Монголын хатуу хаягдлыг дахин боловсруулах холбоо”-ноос гаргасан байна.
Одоогоор манай улсад гялгар уут дахин боловсруулах хоёр үйлдвэр ажилладаг. Тус үйлдвэрүүд нийслэлээс гарч буй бүх хаягдлыг боловсруулж байгаа ч орон нутаг дахь уутыг боловсруулж чадахгүй байгаа юм. Учир нь орон нутгаас гялгар уутны хаягдлыг цуглуулж авчрахад тээврийн зардал өндөр байна. 1000 ширхэг уут нэг кг болдог. Их хэмжээгээр авчирсан нөхцөлд кг-ыг нь 150-250 төгрөгөөр авдаг. Ийм хэмжээний мөнгөөр орон нутгаас уутны хаягдлыг түүгээд ирэх хүн алга гэсэн тайлбарыг албаны хүмүүс хэлдэг. Тиймээс Монгол Улсын засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 01-нээс эхлэн өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан. Хориг хэрэгжиж эхлэхээр бидний хэлж заншсанаар 10-н, 50-н, 100-н гэх мэт бүх төрлийн гялгар уутыг худалдаалахыг хориглож, хэрэглээг нь хязгаарлах юм. Тус шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллана.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирэх гуравдугаар сараас нийлэг уутыг хилээр орж ирэх үед хяналт тавьж, худалдаа үйлчилгээнд хэрэглүүлэхгүй байх арга хэмжээ авч ажиллах юм. Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” хэмээн заажээ.
More Stories
“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалт эхэллээ
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Дуугарах цаг” аяны хүрээнд...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
