Айл өрх болгон л Дуучинтай болох гээд л байх шигээ… Охиноо хүүгээ дуучин болгоно л гээд байх юм. Дуучин болох хүн уг нь байгалиас төрдөг гэж яригддаг шиг билээ. Дуу аялдаггүй хүн гэж байхгүй л дээ. Солгой хоолойтой хүн ч гэсэн дуу аялах гэж оролддог. Монголчууд бүүр ч их дуулж найрлана. Мэргэжлийн Дуучин, Сайн дурын уран сайханч 2 бол шаал өөр л дөө. Одоо тэгсэн хэн дуртай нь дуучин болно гээд л чичрээд байх юм. Энэ цаг үед бол, дуулах дуулахгүй нь , нэг талдаа тухайн хүний эрх хэдий ч, Урлаг гэж нөгөө агуу ертөнцөө сөнөөхөд хүрч мэдэхээр болсон юм шигээ… Нөгөө л мөнгө гээч их хүчтэй юмаараа цохиод Телевиз FM Радио Сайт, сүүлийн үед энэ Facebook цахим ертөнцөөр дүүрэн мөнгө төлж цацаад , тэгснээ тоглолт хийгээд үнэндээ л замбараагаа алдлаа даа хөөрхий. Мундаг сайн дуучин залуучууд зөндөө байнаа байна. Тэд бол ихээ даруухан талдаа гэхүү дээ учиргүй би дуучин би хөтлөгч гээд дэвхцээд байхгүй юм аа… Өчүүхэн миний хувьд бол үүнийг шүүмжлэх эрх байгаа ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Би ч өөрийгөө ДУУЧИН болчихсон гэж бодоогүй л яваа шүү. Хамгийн муу тааруухан дуучин нь л миний бие Батмэнд гуай баймаар байна. Надаас муу дуучин гэж баймааргүй байна. Гүй ээ яах вэ бид бүгд л нойлоосоо эхэлж болсон болоогүй зөндөө л юм хийсэн болж сайн муу хэлэгдэх нь бий л дээ. Тэрийгээ ухамсарлаад чанаржаад л явдаг нь бол хүн бүхний л туулах зам байх. Дор бүрнээ жаахан хичээж ядахнаа ухамсарын төвшингээ дээшлүүлмээр байна. Бусдыг хүндэлж, БИ гэдэг өвчнөөр өвчилж болохгүй л гэж бодогдоод байгаа юм даа. Хүнд чинь бас айх ичих нүүр гэж байх хэрэгтэй ш дээ… Хот Аймаг сум хөдөөгүүр тоглолт хийгээд л яваад байна. Хүн татах нэг л арга байна. Тэр нь баахан хонжворт сугалаа. Нөгөө үзэгчид маань ч бүүр сурчихсан байх жишээтэй. Хэн гэдэг ямар дуучин бээ гэхээсээ илүүтэй, ямар сугалаатай юм бэ гэж сураг тавиад л, Сугалаа ихтэй бол Дуучин хэн байх нь хамаагүй үзнэ. Сугалаагүй бол ямар ч сайн сайхан дуучин байгаад үздэгггүй ийм л хэмжээнд хүрээд байна ! Гэхдээ намайг уучлаарай. Ард түмэн залхаад байгааг ойлгоорой. Урлаг гэдэг мөнгө олох хэрэгсэл биш шүү…!!!

More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
