Гадаадын иргэн, харьяатын газраас энэ онд хууль бусаар оршин суусан болон хөдөлмөр эрхэлсэн гадаадын 29 орны 531 иргэнийг албадан гаргаад байна. Үүнийг олонх нь буюу 372 нь БНХАУ-ын иргэн байгаа бол БНАСАУ-ын 42, ОХУ-ын 14, ХБНГУ-ын 8, Австралийн 10, АНУ-ын 15 иргэн байсныг тус газрын дарга Д.Мөрөн хэллээ. Тус байгууллагын хяналт шалгалтаас гадна, Зөрчлийн тухай хуулиар хууль бусаар хөдөлмөр эрхлэхэд оноох торгуулийн хэмжээ нэмэгдсэнээр жилээс жилд дээр зөрчил багасч байгаа гэв. 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний байдлаар Монгол Улсад 123 улсын 23 мянга 486 иргэн оршин сууж байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан Монгол Улсад оршин суух гаднын иргэдийн хяналтын тоонд хүрээгүй байгаа гэв.
Тус газраас 2018 оны байдлаар эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд бусад байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн байна. Тухайлбал, гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагалдах гурван журам болох Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, виз олгох журам, хууль тогтоомж зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргах зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулсан юм байна.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд нэг сая жуулчин хүлээн авна гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд виз олгох журмын шаардлагыг хөнгөвчилж, хөрөнгө оруулагч нарт тавигдаж буй шаардлагыг өөрчилсөн байна. Монгол Улсад бодитой хөрөнгө оруулалт хийж буй гаднын иргэдийг тус газрын зүгээс дэмжиж ажиллана гэв.
Монгол Улсад оруулсан хөрөнгө нь Монгол Улсдаа шингэх, ажлын байр бий болгож, түүндээ монгол хүнийг ажиллуулах зэрэг шаардлага тавигдсан байна. Энэ журам нь 2018 оны долдугаар сараас мөрдөгдөж байгаа аж.
Дорнодод хятадууд мал маллан амьдарч байна уу
“Дорнод аймагт хятадууд олон боллоо. Тэд мал маллан амьдарч байна” гэсэн мэдээлэл сошиал орчин тархаад байгаад тус газрын дарга энэ үеэр хариу өгсөн юм. Дорнод аймагт нэг барга гэр бүл байгаа бөгөөд Өвөр монголоос манай улсын харьяат болох хүсэлтэй орж иржээ. Монгол угсаатай тэд 700 гаруй малаа маллан амьдарч байгаа юм байна. Харьяат болохын тулд манай улсад хамгийн доод тал нь таван жил амьдарсан байх зэрэг өндөр шаардлага тавьдаг тул одоогоор оршин сууж байгаа гэдгийг онцоллоо.
Мөн Монгол Улсын харьяат болох гэхээсээ илүүтэй харьяатаас гарч байгаа хүний тоо олон байна. Жилдээ 4-5 хүн манай улсын харьяат болж байгаа бол гарч байгаа нь жилдээ 400 орчим байна. Тухайлбал, энэ жил 357 хүн Монгол Улсын харьяатаас гарсан. Тодруулбал, Герман, Солонгос, Австри, Нидерланд гэх зэрэг. Харин ОХУ-ын хоёр иргэн, Балбын нэг иргэн Монгол Улсын харьяат болжээ. 1994 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 240 хүн Монгол Улсын харьяат болсон байна.
Техник технологийн чиглэлд олон улсын стандартын шинэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа тус газрынхан ярьж байлаа. Үүнээс гадна, хилийн чанадад Монгол Улсыг зорихоор бүртгүүлмэгц гадаад иргэдийн мэдээлэл Монголд ирэх системийг суурилуулахад бэлтгэж байгаа аж. Ингэснээр контрбанд зэрэг гэмт хэрэгт холбогдож байсан буюу өмнө нь албадан гаргаж байсан зэрэг Монгол Улсад нэвтрүүлэх боломжгүй иргэдийг тэр дор нь хариу илгээн хүлээн авах боломжгүйгээ мэдэгддэг болно. Одоогийн байдлаар ашиглаж байгаа систем нь нислэг хөөрснөөс хойш 10-15 минутын дараа тухайн онгоцонд зорчиж буй иргэний мэдээллийг манай улс хүлээн авдаг юм байна.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
