Энэ сарын 18-19-ний шөнө 05:00 цагт Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Цомбо бөөний төвийн хашаанд үл таних гурван залуу халдан харуулд хутга тулгаж, дээрэмдсэн хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ.
Дээрх гурван этгээд “Фарм Трейд ХХК”-ийн байранд хар өнгийн маск зүүсэн, бараан хувцастай гурван залуу хашааны хаалгыг эвдэн орж улмаар харуулын үүрэг гүйцэтгэж байсан эрэгтэй 56 настай Э гэх ажилтанд хутга тулгаж гар болон биеийг нь скочдож үлдээгээд тус төвийн чингэлэгт байсан эд зүйлийг дээрэмдсэн юм.
Сэжигтэн этгээдүүд нийт 20 сая орчим төгрөгний барааг дээрэмдэн авч, хэргийн газраас зугтсан аж. Уг хэргийг үйлдсэн хар масктай этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар явуулсны үр дүнд энэ сарын 23-ны өдөр гэртээ байхад нь Эрүүгийн цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилжээ. Хэргийг харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүргэлийн ажиллагаа нээж, мөрдөн шалгаж байна.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
