Энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс”-ийн алба хаагчид бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мэхлэх аргаар мөнгө залилдаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.
Тодруулбал, 14-18 насны таван этгээд бүлэглэн цахим орчин ашиглан 13 иргэнээс нийт 70 орчим сая төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулжээ. Уг таван этгээдээс залилан мэхлэх 30 орчим үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдсон аж.
Гэмт этгээдүүд нь иргэдийн цахим хуудас, фейсбүүк хаягт хууль бусаар нэвтрэхдээ утасны дугаараар буюу дараа төлбөртэй 9911, 9910, 9909, 8811, 9191, зэрэг үүрийн холбооны дугаар эзэмшдэг иргэдийн фэйсбүүк хаягийг олж, нэвтрэх нэр, нууц үгийг утасны дугаараар тааруулан хакердан нэвтэрдэг байжээ. Ийнхүү тухайн хувь хүний харилцсан мессеж, чатыг уншиж судлаад мөнгө зээлэх боломжтой найз нөхөд хамаатан садан руу мөнгө зээлэх, гуйх зэрэг мессежүүдийг явуулж, мөнгө шилжүүлэн авсан гэх үйлдлүүд урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Харин тэд данс ѳгч мѳнгѳ авахдаа ѳѳрсдийн нэр дээр нээлгэхгүйгээр гудамжинд явж буй иргэдээс “Ах аа, эгч ээ хѳдѳѳ гэрээс мѳнгѳ ирж байгаа яаралтай авахгүй бол болохгүй байна. Би картаа гээчихсэн” гэх мэтээр худал хэлж, үл таних иргэний данс ашиглан залилсан мѳнгѳѳ гарган авдаг байжээ.
Дээрх үйлдлийг иргэнээс “их хэмжээний хохирол учирсан” гэх мэдээллийн мѳрѳѳр цагдаагийн байгууллагынхан нууц ажиллагаа явуулан илрүүлсэн байна. Хамгийн анхаарал татаж байгаа нь хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүдийн хоёр нь насанд хүрээгүй сургуулийн сурагчид байсан аж. Тэд залилангийн гэмт хэрэгтээ улайран сургуульдаа сурахаа больсон байсныг шалгалтаар тогтоожээ.
Уг хэргийг УЕП-ын хяналтад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн сэжигтэн Ш, Т, Н, Э, Д нарыг шалгаж байна. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүдийн гурвыг нь цагдан хорьж бусад этгээдүүд нь батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч шалгагдаж байгаа аж. Мѳн мѳрдѳн шалгах ажиллагааны үеэр сэжигтэн 18 настай Ш нь энэ тѳрлийн гэмт хэргийг дахин үйлдэж, түүнийг дайчлан баривчилж цагдан хорьсон байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 26.1.2 мөн 17.3 дах зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна.
Сэрэмжлүүлэг: Иргэд өөрсдийн гэсэн цахим хуудас тэр дундаа фэйсбүүк хаяг, нууц дугаарын энгийн байдлаар хийх, мөн сониуч байдлаасаа болж гэмт хэргийг хохирогч болохгүй, ѳѳрийн хувийн мэдээллээ нууцлах зэргээр болзошгүй эрсдлээс ѳѳрсдийгѳѳ хамгаалаарай. Мѳн ѳсвѳр насны хүүхдээ эцэг эхчүүд цахим орчинг хэт удаан хэрэглүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
