-УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Н.Цэрэнбат нарыг яллагдагчаар татсан гэсэн үнэн үү. Мөн ЖДҮХС-аас зээл авсан гэх УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудал яригдаж байна. Энэ талаар?
-ЖДҮХС-аас 2016 онд 200 гаруй нэр бүхий компанид зээл олгосон асуудлыг шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар уг хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригоос өөр албан тушаалтныг дуудаж, мэдүүлэг авсан зүйл байхгүй байна. УИХ-ын гишүүдтэй холбогдох асуудлыг УЕП-оос их хуралд өргөн барих хуультай юм. Үүн дээр прокурорын байгууллага ажиллаж байгаа болно. Төсөл хөтөлбөр нэг бүрийг нарийн шалгаж байна. Гэхдээ зээл авсан аж ахуй нэгж бүрийг шалгахгүй байгаа.
ЖДҮХС-аас зээл авсан компаниуд журмын дагуу зээлээ авсан байна уу, зээл олгоход албан тушаалтан нөлөөлсөн үү, үгүй юу, компаниуд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу? гэдгийг шалгаж байна. Ер нь зээл авсан компаниудыг бүгдийг нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. ЖДҮХС-д сонгон шалгаруулалтын ил тод байдлыг хангах талаар зөвлөмжийг АТГ хүргүүлж байсан. Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй учраас одоогийн нөхцөл байдал үүсээд байна.
-ЖДҮХС-аас хамаарал бүхий компани нь зээл авсан гэдэг нь баримтаар нотлогдоод буй 14 гишүүний хэргийг шалгасан уу?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29-д зааснаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгдөг. Зээл авсан компаниудыг бүгдийг нь нарийвчлан шалгаж байгаа. Үүн дээр ямар нэгэн нэр дурдах шаардлага байхгүй. УИХ-ын гишүүдтэй холбоотой зээл авсан гэсэн мэдээлэл их байгаа. Гэхдээ үүнийг шалгах ажил үргэлжилж байна.
Мөн ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Энэ хэрэг цар хүрээний хувьд өргөн тул яаралтай шийдвэрлэх боломжгүй. Бидний зүгээс гадны байгууллагуудтай холбогдон хамтран ажиллаж байна. Энэ хэрэг яаралтай шийдэх хэрэг биш. Манай зүгээс хэргийг түргэн шийдэхээр ажилласаар байна.
-Стандарт банкны хэрэг юу болж байна вэ. Хэрхэн шийдэх вэ?
-Стандарт банкны хэргийн санхүүгийн мөрдөн шалгах ажлын үр дүн гарсан. Прокурорын хяналтад үргэлжилж байна. Жаст компани, Ш.Батхүүтэй холбогдох хэргийнг шалгалтыг ойрын үед дуусгана. Ийнхүү хэргийг шүүх рүү шилжүүлнэ.
-Хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийдэг үү?
-УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын ёс зүйн хороо шалгадаг. Харин УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллавал АТГ-аас хяналт шалгалт хийх боломжтой болдог.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
