Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаанд суухгүй бойкот зарласан билээ. Үүнээс үүдэн УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй хуралдаж чадахгүй байна. Тиймээс УИХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ёсоор шаардлага хүргүүллээ.
Энэ талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан шаардлагыг танилцууллаа.
Шаардлагад “Та болон таны танхимын УИХ-ын 13 гишүүн чуулганы нэгдэн хуралдаанд оролцохгүй байгаагаас нийгмийн асуудал орхигдож байна. Та өнөөдөр үдээс хойшхи хуралдаанаар мэдээлэл хийх ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайдын томилгоог танилцуулахгүй улмаас хэлэлцэж чадалгүй хойшлуулсан. Өнөөдөр ХХААХҮ-ийн сайдаа томилж чадахгүй байгаагаас анх удаа Мал тооллогын ажлыг салбарын сайдгүйгээр эхлүүлж байна. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайд хүрэлцэн ирээгүйгээс хэд, хэдэн удаа хойшлуулж байсан. Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн улс орны эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой хэдэн, хэдэн асуудлыг хэлэлцэх гэхэд Засгийн газрын гишүүд орхиж гарснаар хэлэлцэх боломжгүй болсон.
Та хуралдаа суухгүй байгаа учраас валютын ханшийн өсөлт, нефть, шатахууны үнийн өсөлт, утааны асуудал зэрэг иргэдийн өмнө тулгамдаж буй асуудалтай холбоотой Ерөнхий сайдын мэдээлэл УИХ дээр дөрвөн удаа хойшиллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх ёстой. Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн төсөлд тавьсан хоригийг байнгын хороогоор хэлэлцэхэд санаатайгаар гурван удаа хойшлуулсан. Засгийн газрын гишүүд зохион байгуулалттайгаар УИХ-ын үйл ажиллагааг гацааж байна. Танай Засгийн газар УИХ-ын ирцийг бүрдүүлэхгүй байх хууль бус арга хэмжээ авч хуралдаанд оролцохгүй байгаагаас болж ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг шалгах түр хороо байгуулах талаар хэлэлцэж чадахгүй байна. Хуульд заагаагүй үндэслэлээр УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн УИХ-д суухгүй байх шалтгаан болохгүй. Засгийн газар УИХ-аас бүрддэг. Иймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг холбогдох хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байна. Үүнээс болж үүдэн гарах аливаа хариуцлагыг танай Засгийн газрын сайд нар хүлээх болно.Засгийн газар хууль бус ажиллагаа явуулах эрхгүй. Засгийн газар хуулийн дагуу ажиллах үүрэгтэй.
ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан сайд нартаа ёс зүйн арга хэмжээг өнөөдрийг хүртэл авч чадахгүй байна. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүд хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаандаа оролцохгүй байна. Ерөнхий сайд таны тэргүүлсэн Засгийн газар УИХ-д үйл ажиллагаагаа танилцуулах үүрэгтэй. Түүнээс бус УИХ-ын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах үүрэг байхгүй. Тиймээс Үндсэн хуулийн зөрчилтэй тулж байна. УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах хугацаатай шаардлага хүргүүлж байна” гэжээ.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
