Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлж, бусдын амь нас эрүүл мэндэд халдахыг завдсан хэрэг гарсан. Тухайн үед иргэн С.Бямбацогтын барьж байсан сэлэм нь “Тоглоомон сэлэм” байсан, энэ бол жижиг танхайн хэрэг хэмээгээд өнгөрсөн байдаг.
Тэгвэл сэлэм эргүүлж танхайрсан С.Бямбацогтыг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар хэрэг үүсгэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Харин прокуророос уг хэргийг хянаж, харьяа дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 20.7.1-д: Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.16.2-д: Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...