Гялгар уутыг худалдах, хэрэглэхийг хориглоно

Монгол Улсын засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 01-нээс эхлэн өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, ирэх оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн бидний хэлж заншсанаар 10-н, 50-н, 100-н гэх мэт бүх төрлийн гялгар уутыг худалдаалахыг хориглож, хэрэглээг нь хязгаарлаж байгаа юм байна. Тус шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ, “0,035 мм-ээс нимгэн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уутыг хориглож байна. Энэ бол байгальд хамгийн хор хөнөөлтэй. Ингэснээр цаашид байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа бүх эх үүсвэрийг хязгаарлах бодлогыг эхлүүлж байна.

Нөгөөтэйгүүр, жил орчмын өмнөөс энэхүү шийдэвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал юм. Арван сарын өмнө мэдэгдэж байгаа учир одоо байгаа нөөцөө дээрх хугацаанаас өмнөх дуусгах ёстой” гэжээ.

+ There are no comments

Add yours