-21 аймаг, есөн дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг 100% цахимжуулж дууслаа-
Засгийн газраас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим системийг 100 хувь нэвтрүүлж дуусаад өнөөдөр хүлээлгэн өглөө.
Өмнө нь найман аймгийн бүртгэлийг цахимжуулж байсан бол 2015-2018 онд үлдсэн 11 аймаг, есөн дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн зургаан сая гаруй цаасан нотлох баримтыг бүрэн цахимжуулж, тоног төхөөрөмжөөр хангаж, чадавхыг бэхжүүлж, цахим системийг хөгжүүлэх ажлуудыг амжилттай нэвтрүүлж дуусаад байна.
Ингэснээр иргэд эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой лавлагаа авах хүсэлт гаргаад гурав хоногийн дараа авдаг байсан бол одоо харьяалал харгалзахгүйгээр 30 секундэд авах боломж бүрдэж байгаа юм.
Энэ талаар Монгол Улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ахлах эдийн засагч Жон-Паскаль Н.Нгану “Энэ төслийн үр ашиг нь засаглалыг сайжруулахаас гадна бизнесийнхэнд өгөөжөө өгнө гэж харж байгаа. Бизнесийн орчныг илүү сайжруулна. Дэлхийн банкны Монгол Улсад баримталж буй стратеги хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих. Энэ бодлогод нийцэж байгаа төсөл юм. Эд хөрөнгийн албан ёсны бүртгэл бий болж, давхардал арилна, иргэд шинээр эд хөрөнгө бүртгүүлэх, шилжүүлэх ажил хялбар болно. Зээл авахад ч гэсэн лавлагаа хялбар, шуурхай авах боломж бүрдэж байгаа нь санхүүгийн хувьд ч үр ашигтай гэж харж байгаа.
Хоёр жилийн өмнө Дэлхийн банкнаас Дижитал үр өгөөж гэсэн тайлан гаргасан. Дижитал хувьслыг бүх иргэнд тэгш, хүртээмжтэй хүргэх нь ядуурлыг бууруулах, тэгш бус байдлыг арилгахад үр өгөөжтэй учраас энэ төсөл ч мөн үр дүнгээ өгөн гэж найдаж байна” гэсэн юм.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем төслийн хүрээнд burtgel.gov.mn цахим хуудас арваннэгдүгээр сарын 1-нээс ашиглалтад орсон. Энэхүү цахим хуудсаар 10 төрлийн лавлагааг авах боломжтой байсан бол 23 болж нэмэгдээд байгаа. Эдгээр лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс төлбөртэй олгох талаар УБЕГ-ын дарга Б.Баасандорж ярилаа. Тэрбээр “Лавлагааг хэдэн төгрөгөөр олгох үнийг Засгийн газрын тогтоолоор тогтооно. Энэхүү бүргтгэлийн цахим систем нэвтэрснээр иргэд харьяалал харгалзахгүйгээр лавлагааг маш шуурхай авах боломж бүрдэж байгаа” гэлээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
