Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд нийслэлийн 2019 оны төсвийн төслийг өргөн барилаа. Мөн “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалтыг өргөн барив.
НИТХ-ын дарга С.Амарсайхан “Энэхүү асуудлуудыг хуульд заасан хугацаанд НИТХ хэлэлцэх ёстой. Тийм учраас өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцүүлээд, 29-ний ээлжит хуралдаанаар эхний хэлэлцүүлгээ хийнэ. Хэдийгээр Монгол Улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавьж, төсвийн төслөө өргөн барих хугацаа тулсан хэдий ч та бүхэн цаг наргүй ажиллаж, нийслэлийн 2019 оны төсвийн төсөл болон бусад асуудлуудыг өргөн барьж байна. Асуудлыг шуурхай хэлэлцэх болно” гэжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хуульд заасан хугацааны дагуу нийслэлийн 2019 оны төсвийн төсөл болон 2018 оны газар зохион байгуулалтын хэрэгжилт, 2019 газар зохион байгуулалтын төлөвлөгөө, , “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалтыг өргөн барилаа. УИХ дээр төсвийн төсөл хэлэлцэх явц Ерөнхийлөгчийн хоригтой холбогдон удааширсан. Бид өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хүлээн авсан.
Бид Сангийн яамтай тохиролцон, тодорхой төсвийн мэдэгдлийн хүрээнд өөрсдийн төсвөө боловсруулсан. 2019 оны төсөв бол хэд хэдэн зүйлээр онцлог байгаа. Төсвийн орлого нэлээд шахуу төлөвлөгдсөн. Нийслэлийн төсөв голчлон хүн амын орлогын албан татвараас бүрддэг. Үүнтэй холбоотойгоор орлого шахуу төлөвлөгдсөн. Зарлагын хувьд цалингийн нэмэгдлийг тооцсон. Бусад урсгал зардлыг хэмнэж, илүү зарлага гаргахгүй байх тал дээр хичээн ажилласан. Төсөв байгууллагуудын зарлагыг 2018 оны түвшинд нь байлгана.
Гол анхаарал хандуулж байгаа зүйл бол хөрөнгө оруулалтын асуудал байгаа. 2018 онд тавьсан зорилт бол Улаанбаатар хотын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хэвийн хэмжээнд хүргэх. Сүүлийн 20 гаруй жил сургууль, цэцэрлэгийн асуудлыг жил бүр ярисаар ирлээ. Үүнийг мөр шийдье гэж УИХ, Засгийн газрын түвшинд тохиролцоод, ЕБС-ийг хоёр ээлжинд шилжүүлэх, цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэх зорилтоо хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн жил баригдаж эхэлсэн 100 гаруй цэцэрлэг, 100 орчим сургуулийн барилгыг 2019 онд гүйцээнэ.
Мөн 2019 онд Улаанбаатар хотын хүн амьдрахад хамгийн ээлтэй хот болгоё гэсэн гол зорилт тавьж байгаа. Үүний тулд явган замын тохижилтыг сайжруулж, зам чөлөөлж, дугуйн замыг бий болгох тал дээр анхаарлаа хандуулж байгаа. Хотын гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг сайжруулж, нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулъя гэсэн зорилт тавьсан.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөө бол хотын хувьд маш чухал зүйл. Улаанбаатар хотод газрын асуудал хүндрэлтэй байдаг. Суурьшлын бүс багатай хотын хувьд иргэн, ААН-д хэдий хэмжээний газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, хэдийг нь дуудлага худалдаагаар худалдах, хэдэн төгрөгийн орлого олох зэргийг нарийн тооцож тусгасан.
Хувьчлах эд хөрөнгийн хувьд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг хотын шинэ төв рүү нүүлгэж байгаатай холбоотойгоор хотын төвд байрлаж буй байшингуудыг худалдаад олсон орлогоороо шинэ байраа барихаар ажиллаж байгаа. Он гармагц дуудлага худалдаагаа явуулах болно.
Концессийн хуульд 2016 онд өөрчлөлт ороод нийслэлд шууд барих, шилжүүлэх концессийн жагсаалт хийхийг хориглосон байсан. Өнгөрсөн хугацаанд нийслэл концессийн зээлийн өрөө дуусгасан. Үүнийг дуусгасны учир нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд итгэл төрүүлэх хэрэгтэй. Төр хувийн хэвшлээр ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй байж болохгүй. Бид 100 гаруй тэрбум төгрөгийн өрийг дарсан.
Төр өөрөө бармх боломжтой сургууль, цэцэрлэг, замыг концессоор бариулах ёстой юу гэдэг дээр анхаарч байгаа. Концессоор төр хувийн хэвшлийн зайлшгүй хамтарч хийх ёстой обьектуудыг оруулах ёстой гэж үзэж байгаа. Цэнгэлдэх хүрээлэн, шарил хадгалах газар, хурал, зөвлөгөөний танхим зэрэг 10 гаруй томоохон барилгыг оруулсан байгаа” хэмээлээ.
Нийслэлийн төсвийг хуульд заасан хугацаагаар бол 12 дугаар сарын 5-ны дотор НИТХ-аар хэлэлцэн батлах учиртай. Тиймээс НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 29-ний өдөр хуралдуулахаар товлон зарлаж, төсвийн эхний хэлэлцүүлгийг хийнэ гэдгээ НИТХ-ын дарга С. Амарсайхан хэлэв.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
