Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ. Өнгөрсөн баасан гаригт уг асуудлыг хэлэлцэх гэсэн боловч НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хуралдаанд ирж оролцохыг шаардсан.

Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанд ирж оролцох боломжгүй гэсэн учраас өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хотын даргыг НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн авч үлдэхээр тохирсон байна. НИТХ 45 гишүүнтэйгээс МАН 34 төлөөлөгчтэй. Тэдний 28 нь давхар албан тушаал хашдаг байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргээс сонгогдсон Б.Мөнхбат төлөөлөгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга, БГД-ээс сонгогдсон төлөөлөгч Ж.Батсайхан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга, БГД-ээс сонгогдсон төлөөлөгч Ц.Төрхүү Ус сувгийн удирдах газрын дарга гэх мэт “давхар дээл”-тэй буюу давхар албан тушаал хашдаг байна. Тиймээс хотын даргыг авч үлдэх бүрэн боломжтой болох юм.

+ There are no comments

Add yours