Арваннэгдүгээр сарын сарын 1-ний пүрэв гаригийн шөнө ХХААХҮЯ-ны нэр бүхий дөрвөн албан хаагчийг АТГ-аас саатуулжээ. Учир нь тэднийг ЖДҮ-ийн сангаас албан тушаалаа урвуулан, хууль бусаар өөрт давуу байдал үүсгэн, их хэмжээний зээл авсан байж болзошгүй хэргээр саатуулсан байна.
Дээрх дөрвөн албан тушаалтныг баривчлан ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид хорьжээ. Одоогоор тус албан тушаалтнуудыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид дээрх яамны дөрвөөс дээш хүнийг баривчилсан нь үнэн. ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг болон тус сангийн ерөнхий нягтлан, бичиг хэрэг зэрэг зарим албан тушаалтнуудыг саатуулан байгаа гэв.
Түүнчлэн ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэгийг өнгөрсөн мягмар гарагт саатуулсан бол бусад албан тушаалтнуудыг өчигдөр саатуулсан мэдээлэл байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Одоогоор мэдээлэл ирээгүй” байна гэв.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
