Тус намын дарга Б.Найдалаа “УИХ, Засгийн газрын гишүүд ЖДҮХС-гаас өөрсдөдөө зориулж хууль гаргаад, маш бага хүүтэй зээл авсан тухай мэдээлэл сүүлийн үед цацагдах боллоо. Энэ бол зөвхөн хэдхэн гишүүн, зөвхөн МАН-ын асуудал биш. Энэ бол нэлээд эртнээс эхэлсэн. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэрээр төсвийн хөрөнгийг зувчуулдаг, мөнгө хүүлдэг бүхэл бүтэн систем болж тогтсон зүйл. Хэдхэн сайд, даргыг огцруулаад дуусах биш ул суурьтайгаар судалж, ярилцаж, ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.
Монголын ЖДҮ эрхэлчдийн 80 хувьд нь 100 сая төгрөгийн санхүүжилт байхад л хангалттай байдаг. Гэтэл яагаад хоёр тэрбум хүртлэх төгрөгийн журам гаргаад тэрийг нь сайд дарга нар авчихсан байдаг юм бэ.
Жишээ нь, Сум хөгжүүлэх сан 2011 онд байгуулагдсан 2012-2016 онд идэвхтэйгээр жижиг, дунд бизнес/ЖДБ/-ийг дэмжих нэрийдлээр мөнгө тараасан. Энэ бол тухайн ЖДБ-ийг дэмжих гэхээсээ илүү улс төрийн өөрийнхөө хүрээллийг тэтгэж мөнгө тараадаг сүлжээ болсон. Бизнесийн төслийг сумын Засаг дарга мэдээд шийддэг. Сайд судлаад, шийдээд мөнгийг нь олгодог. Ийм байж болохгүй. Үүнийг бид тууштай эсэргүүцэж байна.
ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэж байдаг. Одоогоор бидэнд байгаа мэдээллээр энэ санд 330 тэрбум төгрөг байгаа. Мэдээлэл нь ил тод биш. Хэдэн хүнд зээл өгсөн нь тодорхой биш. Гэтэл энэ сан олон зуун тэрбум төгрөг эргэлдүүлж байгаа хэр нь санхүүгийн тайлан байхгүй. Хэнд хэдэн төгрөгийн зээл өгснөө мэдэхгүй. Чанаргүй зээл нь хэд байгааг мэдэхгүй. Ийм харанхуй далд байдаг авлигын тогтолцоо болсон байна.
Тиймээс бид энэ сангийн бүх мэдээллийг ил болгохыг шаардаж байна. Хоёрдугаарт, Сум хөгжүүлэх сангаас хэдэн төгрөгийн зээл гаргасан, үр дүнгийн тайлан хаана байна вэ гэдгийг шаардаж байна. Түүнчлэн ХҮН намаас энэ асуудлыг ул суурьтай судлаад хамтран ажиллаж, тэмцэхийг уриалж байна” гэлээ.
ХҮН намын УЗ-ийн дарга Т.Доржханд “Зөвхөн ЖДҮХС-гаас гадна Тариалан эрхлэлийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Орон нутгийн хөгжлийн тусгай сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд улстөрчдийн мөнгө угаадаг сангууд байна.
АН байна уу МАН байна уу ялгаагүй аль нь гарч ирсэн тухайн системийг хөгжүүлээд явдаг буруу замаар бид олон жил явж ирлээ. Энэ бол зөвхөн илэрсэн ганц нь. Өнөөдөр банкны хүү 25 хувьтай, ББСБ-ын хүү 50-100 хувьтай байна. Гэтэл ББСБ-ын тэр хөрөнгийн эх үүсвэр хаана байна вэ гэсэн чинь хүү багатай дээрх сангууд болж таарч байна. Жилийн гуравхан хувийн хүүтэй зээл аваад цааш нь 100 хувийн хүүтэй болгож зээлдүүлж байна.
Тусгай зориулалтын сангууд дотор яг ийм луйвар явагдаж байгаа. Монголын санхүүгийн зах зээлийн системийг эрүүл болгоё гэвэл намуудын санхүүжилтийг ил болгох цаг нь болсон. Тийм учраас ил тод байдлыг бид нэхэмжилж байна.
Гэтэл иргэд бидний мөнгөөр санхүүжүүлээд жилийн 17-18 хувийн хүүтэй бонд гаргаж өр тавингуутаа зөрүүлээд өөрийнхөө хамаатан саданд гурван хувийн хүүтэй хоёр тэрбум төгрөгийн зээл өгч байна” гэв.
More Stories
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
