-ХЭРЭГТЭН ЭТГЭЭД ЭХНЭРИЙНХ НЬ ӨМНӨХ НАЙЗ ЗАЛУУ БАЙЖЭЭ-
Энэ сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн айлд хутгатай этгээд дайрч, эхнэрийг нь барьцаалан авч явсан хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, тухайн өдөр гэртээ унтаж байсан эхнэр, нөхөр хоёрын гэрт хоёр этгээд цонхыг нь хагалж ороод, нөхөрт нь хутга тулган эхнэрийг нь авч явсан байна. Тухайн хэргийг үйлдсэн этгээд барьцаалан авч явсан гэх бүсгүйтэй өмнө нь үерхэж байсан аж. Харин хамт гэр лүү нь дайрч орсон нэг нь түүний найз байсан бөгөөд тэд хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
Гэмт этгээд үерхэж байх үедээ тус бүсгүйг зодсон хэргээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаад дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Сэжигтнүүд тухайн бүсгүйг гэрээс нь авч гараад, “Приус” маркийн автомашинд суулган авч явсан байна. Бүсгүйн биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй нь тогтоогджээ. Бүсгүйн нөхөр ч гэмтэл бэртэл аваагүй бөгөөд цагдаагийн байгууллагад мэдээлж дуудлага өгөхдөө “Согтуу хүмүүс гэр лүү минь дайрч, эхнэрийг минь аваад явчихлаа” хэмээжээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагынхан эрэн хайж, Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Ийнхүү сэжигтнүүдийг 48 цагийн дотор барьж, цагдан хорих арга хэмжээ авсан байна. Өнөөдөр дээрх этгээдүүдийг цаашид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхээр шийдэх юм. Бүсгүйн өмнөх найз залуу байсан гэх 40 настай Э нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж, батлан даалтад байх хугацаандаа дахин ийн гэмт хэрэг үйлдсэн учраас хорих хуулийн заалттай юм.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, хэрэг үйлдсэн сэжигтэн нь сэтгэцийн өвчтэй байж болзошгүй, 1978 онд төрсөн Э гэх нэгэн байсан аж. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага хэргийг мөрдөн шалгаж байна.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
