Урин дулааны улирал ирж хөрсний бохирдлоос үүсэн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Цас хайлан шар усны үеэр үүсч, хөрс бохирдож байгаатай холбоотойгоор цусан суулга, сальмонеллёз, энтеровирус зэрэг халдварт өвчнүүд нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Бохирдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг байна. Тухайлбал цусан суулга өвчний үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг юм байна. Энэ онд цусан суулга өвчнөөр 521 хүн өвчилсөн нь өмнөх оны мөн үеэс 231 тохиолдлоор нэгдсэн үзүүлэлт болжээ. Ихэвчлэн бага насны хүүхэд уг өвчнөөр өвчилдөг байна. Энэхүү эрсдлээс хамгаалах үүднээс Эрүүл мэндийн яам дараахь зөвлөмжийг гаргажээ.
Үүнд:
- Ундны усыг баталгаатайэх үүсвэрээс авах
- Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх
- Угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
- Усны савыг долоо хоногт 1-2 удаа бүрэн суллаж цэвэрлэх (Хүнсний сод эсвэл зориулалтын шингэн бүхий халуун усаар угааж, цэвэр усаар зайлах)
- Булаг, шанд, гол, горхины усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
- Гараа сайтар савандаж угаах
- Ахуйн хог хаягдлыг ялган ангилж, өдөр бүр тогтсон цэгт хаях;
- Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байх;
- Гуу жалганд хурсан хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах;
- Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй байх
- Жорлон, угаадасны нүхийг хлорлог бодис (жавелион, кальцийн гипохлорид, натри гипохлорид, клорсепт..,)-оор халдваргүйтгэх, авгалдай устгал хийх
- Бие засах газарт халдваргүйтгэл хийх, шимэгч хорхойн өндөг, ялааны авгалдай устгах арга хэмжээ авах
- Гудамж, талбайд нус, шүлс, цэр, тамхины иш хаяхгүй байх, угаадас асгахгүй байх.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
