Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон чиглэлээр хамтран ажиллах, иргэний нийгмийн дуу хоолойг сонсох зорилгоор хагас жилтутамд уулзалт зохион байгуулдаг уламжлалтай билээ. “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс – Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх ээлжит уулзалтыг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулсан кампанит ажлын хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлөөс 2014-2017 онд хийсэн ажлыг тайлагнаж, шинэ бүрэлдэхүүнийг танилцууллаа. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2017 онд явуулсан үйл ажиллагааны талаарх мэдээлэл, 2018 онд явуулах үйл ажиллагааны чиглэл зэрэг мэдээллийг хүргэлээ. Түүнчлэн Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд туссан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зохион явуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлж, Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын Форумаас мэдээлэл хийж, чөлөөт яриа, хэлэлцүүлгийг өрнүүлж байна.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
