Сансрын хиймэл дагуулаас өндөр нарийвчлалтай зураг авах боломжтой GPS багц төхөөрөмжийг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардуулж, хүлээлцэх гэрээнд Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, MERIT төслийн удирдагч Синди Фэйр нар гарын үсэг зурсан юм.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хөгжиж буй Монгол Улсын хувьд уул уурхайн салбараа Канад Улсын жишгээр хөгжүүлэхийг зорьж байна. Өндөр нарийвчлалын техник тоног төхөөрөмж ашиглан хяналтын механизмыг сайжруулснаар хариуцлагатай уул уурхайг бий болгох боломж бүрдэж, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байна. Үүнээс гадна төслийн хүрээнд явагдаж буй сургалтаар мэргэжилтнүүдийн чадавх дээшилж, манай улсын менежментийн төвшинг шинэ шатанд гаргах ач холбогдолтой гэдгийг хэлсэн.
Цаашид энэ чиглэлээр хоёр орны хамтын ажиллагаа улам бүр өргөжнө гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм. MERIT төслөөс тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээс гадна, дагалдах сургалтад БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн болон Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтнүүдийг хамруулжээ.
Дээрх төхөөрөмжүүдээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын талбайн хэмжээ, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээг тогтоох, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход ашиглах юм.
Эх сурвалж: БОАЖЯ
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
