Засаг дарга Д.Батсайханыг хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг Увс аймгийн иргэд шаардаж 2017 оны 11 дүгээр сарын 7-нд тайван жагсаал хийхээр болжээ. Увс аймгийн төв Улаангомын хотод байрлах Ю.Цэдэнбалын талбайд болох тус жагсаалд аймгийн төвийн иргэдээс гадна 16 сум, 150 багийн иргэдийн төлөөлөл саналаараа оролцохоо мэдэгдээд байгаа юм байна.
Их нууруудын хотгор, алтайн салбар уулсын бүсэд орших Монгол Улсын баруун хязгаарын иргэдийн төлөөлөл бүхий МАН-ын гишүүн Цэвээний Батболдын тэргүүлсэн нутгийн иргэд Улаанбаатар хотод ирж, энэ сарын 7-нд зохион байгуулагдах тайван жагсаал хийх болсон шалтгаанаа “орон нутагт шударга ёс алдагдсан. Төрийн албан тушаал хашиж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулж, өршөөлд хамрагдахгүй зүйл ангиар шүүхээр таслагдсан атлаа Аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Батсайханыг огцруулах. Ингэснээр аймагтаа сүүлийн жилүүдэд алдагдаад байгаа шударга ёсыг эргүүлж авчирна. Аймгийнхаа хөгжил дэвшилд санаа тавихгүй, баяр наадамд их хэмжээний хөрөнгө төсөвлөж, тансагладаг байдлыг таслан зогсооно гэж үзэж байгаагаа тайван жагсаал зохион байгуулагчид хэлж байсан юм. Жагсаал зохион байгуулагчид, одоогийн Засаг дарга Д.Батсайханыг огцруулах шалтгаануудыг ийнхүү дурдаж байлаа.
Д.Батсайхан нь Эрүүгийн хуулийн 262 дугаар зүйл анги буюу өршөөлд хамрагдахгүй зүйл ангиар шүүхээс шийтгэгдэж байсан. Д.Батсайхан нь Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдад зориулсан таван давхар 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөгийг завшсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу өршөөлд орохгүй зүйл ангиар улсын яллагчаас ял ногдуулж, анхан шатны шүүхээс түүнд хоёр жил төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хасч, хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Өөрөө хууль бусаар томилогдсон атлаа Засаг дарга болсноос хойшхи хугацаанд мэргэшсэн төрийн албан хаагчийг олноор нь хоморголон халсан. Увс аймагт 60 тэрбумын жижигрүүлсэн хувилбар бий болсон нь төрийн мэргэшсэн 55 албан хаагчийг халж, оронд нь төрд ажиллаж байгаагүй, ажлын туршлагагүй хүмүүсийг олноор нь ажилд авсан явдал. Увс аймгийн өнөөгийн байдал хүндэрч, ажилгүйдэл, ядуурал газар авч, хүүхдийн өвчлөл нэмэгдэж, эхийн эндэгдэл гарсан.
Улсын хэмжээнд шилэн дансаа ажиллуулдаггүй хөдөө аж ахуйн газартаа хоёрхон аймгийн нэг нь Увс аймаг. Магадгүй шилэн дансаа ажиллуулахгүй байх нь тэдний хувьд хууль бус үйлдлээ нуухад хэрэгтэй байдаг байх хэмээн хардаж байгаа. Тухайлбал, 2017 оны аймгийн төсөвт гамшгаас хамгаалахад зориулж орон нутгийн сангийн хөрөнгөөс 7 сая төгрөг төсөвлөсөн мөртлөө Монгол зан үйлийн арга хэмжээнд 49 сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн хувийн мал эмнэлэг үржлийн нэгжтэй гэрээ байгуулахдаа 456 сая төгрөг төсөвлөж, нийт малыг вакцинжуулсан байгаа атлаа соёл спортын үйл ажиллагааг бодлогоор дэмжихэд 500 сая төсөвлөсөн байна. Гэтэл дахиад соёлын үйлчилгээнд зориулж 2 тэрбум, 210 сая төгрөг гаргаснаа урлаг соёл, номын сангаар үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарласан байдаг.
С.Нямдорж
3 thoughts on “Увсын засаг даргын булхайг нутгийн иргэд нь илчиллээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...

зөв
zov shyy, Tor er ni aimgiin zasag darga nariin yu hiigeed baigaag meddeg umuu????? Aimguud er ni yagaad hogjdoggui um be ???? Ali ch ulsad gazar saigui jigd hogjij baidag ., mongold UB-aas oor gazraa eroosoo hogjyyldeggui ,,,,ene byhen chin tortei holbootoi. Zasag darga nar ajlaa hiizgee, ugui bol ogzorzgoo , tor ed nariigaa yagaad hyanadaggui um be ??
Gamshgaas hamgaalah zardald 7 say harin mongol zan uil hiihed 49 say iim ineedtei zardal tuluvludug uls zuvhun manaid l baidag bh delhiin ali orond ingehguu bh Uunii tsaana luivar mungu zavishilt l bgaa uur yu ch bish shuu sain shalgaad uguurui avilgatai temtseh gazaraa!!!!