Тус киноны зохиолчоор Хайрын рекорд, Намрын синдром, Омарын эрэлд зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр ажилласан бол киноны ерөнхий найруулагч, продюсераар Д.Отгонбаяр, Г.Сэр-од нар ажилласан байна.
Гол дүрүүдэд “A-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Г.Золбоот, МУГЖ Л.Дэмидбаатар, Н.Мөнхсоёл, Б.Баатархүү, С.Батзориг , Ө.Мөнх-Эрдэнэ, Д.Дэлгэрсайхан, П.Намуун нар тогложээ.
“Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино энэ намрын хамгийн анхны нээлтээ хийсэн кино юм. Тус кино нь нээлтээ хийгээд удаагүй байгаа ч үзэгчдийн тоогоор тэргүүлж байгаа аж.

“Царайлаг өдрүүд”Монголын уран сайхны киноны үйл явдлын тухай өгүүлэхэд гол дүр болох 35 настай эхнэр хүүхдийн хамт амьдардаг Төгөлдөр нэртэй, геологич мэргэжилтэй залуу шинэ ажил, шинэ албан тушаалд томилогдож байгаагаар киноны үйл явдал эхэлнэ. Төгөлдөр гадаадад сургууль төгссөн, мэдлэг боловсролтой, чадварлаг нэгэн юм. Гэвч тэрээр ганцхан асуудалтай. Тэрээр удамшлын өвчины улмаас огт хөмсөггүй мулзан царайтай болсон билээ. Тэр мөчөөс хойш байнга каск өмсөж явдаг болсон ба шинэ ажлынх нь хамт олон түүнийг шоолж, Төгөлдөрт хүндрэл учруулна. Ингээд сэтгэлээр унасан Төгөлдөр өөртэй нь хамт нэг багт ажилладаг, Хүдэрболдод учир байдлаа хэлж зөвлөлдсөнөөр гоо сайхны мэс засалд орохоор болно. Ингээд эхнэр хүүхдээ гадаад руу аялалд явсан хойгуур гоо сайхны хагалгаанд орсон Төгөлдөр танигдахын аргагүй өөр болсноор түүний “Царайлаг өдрүүд” эхлэх болно. Царайлаг болсон Төгөлдөрийг гэр бүл, ажлын хамт олон, гээд бүгд танихгүй байх ба, зөвлөлдөж хагалгаанд оруулсан Хүдэрболд найз нь хүртэл танихгүй гэж гүтгэн, галзуу солиотой хүн болгон хувиргаж ажил амьдрал гээд хамаг юмаа алдахад хүрнэ. Өөрийгөө Төгөлдөр гэдгийг батлахын тулд олон саад бэрхшээлийг хэрхэн даван туулахыг “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй. Төгөлдөр өөрийгөө баталж чадах болов уу
Энэ намрыг “Царайлаг өдрүүд “-тэй эхлүүлж, Царайлагуудын эгнээнд тавтай морилоорой.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
