Тодруулбал, Монгол Улсын болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-нд хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай нутгийн Отгонтэнгэр, Хан Хэнтий, Улаан Тайга, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ууд, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нурууны байгалийн цогцолборт газар зэрэг 11 хамгаалалтын захиргаанд Land Cruiser маркийн 15 автомашин хүлээлгэн өгсөн юм.
Монгол орны тусгай хамгаалалттай газруудын хамрах газар нутгийн хэмжээ том, хүрч ажиллахад бартаа саад ихтэй, дэд бүтэц харьцангуй муу хөгжсөн зэрэг онцлогтой учраас хамгаалалттай газар нутагт эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг чанартай гүйцэтгэхэд туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл юунаас чухал байсан билээ. Хамгаалалтын захиргаадад ийнхүү хамгийн сүүлийн загварын Land Cruiser маркийн автомашинууд олгосноор тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар хариуцсан газар нутагтаа богино хугацаанд бүрэн хүрч ажиллах боломж бүрдэж, ТХГН-т гардаг аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль бус ажиллагааг газар дээр нь таслан зогсооход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэв.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
