ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хан-Уул дүүргийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явуулав.

✅ Шуурхай зөвлөгөөнөөр Засаг даргын дэргэдэх байгууллагын 14 хоногийн нөхцөл байдлын мэдээ, өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцууллаа.

✅ Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр

– Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн 2026 оны улсын үзлэг, тооллогыг тогтоосон хугацаанд зохион байгуулах.

– Автозамын эвдрэл, гэмтэлтэй хайс, хашлагыг засварлах, замын тэмдэг, тэмдэглэгээг холбогдох стандарт, шаардлагын дагуу будах, явган хүний замыг засварлан нөхөн сэргээх зэрэг ажлыг эрчимжүүлэх.

– Тоос, тоосонцроос урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, автозам, явган хүний зам, талбайг усалж, чийгшүүлэх болон улиасны унгирал буюу модны цагаан хөвөнгийн тархалтыг бууруулах зорилгоор усаар шүрших зэрэг ажлыг зохион байгуулах.

– Төрөөс хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)”-ээр дамжуулах, цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын 2026 оны 233 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах.

– Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд хийсэн ажлын үр дүнг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх, сурталчлах зэрэг үүрэг даалгавар, чиглэл өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Next post Улаанбаатарт өдөртөө бага зэргийн бороо орно