Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны анхаарлын төвд байна. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар ирц хангалтгүйн улмаас ирэх пүрэв гараг хүртэл хойшлогдоод байгаа юм.
Хуулийн төсөлд тусгагдсан онцлох заалтууд
Хуулийн төсөлд гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох дараах үндэслэлүүдийг шинээр нэмж, өөрчлөхөөр тусгажээ:
- Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд: Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл нэр дэвшүүлсэн нам, эвслийн төлөөллийн төв байгууллага нь эгүүлэн татах саналаа УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ.
- Хурал таслалт: Ээлжит чуулганы хуралдаан болон санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй буюу тасалсан.
- Ёс зүйн хариуцлага: Өргөсөн тангаргаасаа няцсан, ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн.
- Цэцийн дүгнэлт: Үндсэн хуулийн цэцээс “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргасан.
Төслийг дэмжиж буй гишүүдийн байр суурь
Өнгөрсөн нэг сар хагасын хугацаанд С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Н.Наранбаатар, Б.Энхбаяр, Л.Энх-Амгалан нарын 30 гаруй гишүүн төслийг хэлэлцэхийг дэмжихээ илэрхийлсэн юм.
- Б.Пүрэвдорж: “Ерөнхийлөгчийн хуулийг эсэргүүцээд байгаа хүмүүс ‘Би цаашид хариуцлагагүй байна, хулгай хийнэ’ гэж бодоод байгаа юм уу? Хэлэлцүүлгийн шатанд парламентын дархлаагаа яриад явах нь зөв.”
- Н.Наранбаатар: “УИХ-ын гишүүдийн нэр хүнд маш их унасан байна. Орон нутагт очиход иргэд биднийг яаж хүлээж авч байгааг бодох хэрэгтэй.”
- Э.Бат-Амгалан: “100 байтугай 200 хувь дэмжиж байна. Сургуулийн хүүхэд хичээл таслахад арга хэмжээ авдаг биз дээ. Дээрээсээ үлгэр дуурайлал үзүүлж байж улс орон хөгжинө.”
- Э.Батшугар: “Компанийн ажилтан ёс зүйн алдаа гаргавал халагддаг. Гишүүд бүрэн эрхийн бамбай дор хариуцлагаас зугтах нь шударга бус.”
- Ц.Сандаг-Очир: “Иргэд энэ хуулийг нийтээрээ дэмжиж байна. Үүнийг дархлаанд халдлаа гэж харахаас илүү засаж залруулах боломж гэж харах хэрэгтэй.”
Төслийг дэмжихгүй байгаа гишүүд
Нөгөө талд уг хуулийн төслийг парламентын засаглалыг сулруулах, улс төрийн шахалт үзүүлэх эрсдэлтэй хэмээн үзэж буй гишүүд цөөнгүй байна. Үүнд:
Л.Оюун-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Ч.Лодойсамбуу, Х.Баттулга, Н.Номтойбаяр, С.Ганбаатар, М.Нарантуяа-Нара нарын гишүүд одоогоор дэмжихгүй гэсэн байр суурьтай байна.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...