Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын зах зээлд 2026 оны 02 дугаар сараас эхлэн үе шаттай худалдан борлуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт даалгалаа.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулсан нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллах, 2026 оны хоёрдугаар сараас эхлэн үе шаттай худалдан борлуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, бөөний болон жижиглэн худалдааны шатанд зохиомол үнийн хөөргөдөл үүсгэхгүй байхад хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг мөн даалгав.
Улсын хэмжээнд 2025-2026 оны өвөл, хаврын улиралд нийт 14.9 сая толгой мал буюу нийт 543.0 мянган тонн мах хэрэгцээлэх урьдчилсан тооцоолол гарчээ.
More Stories
Дунд ахлах ангийн сурагчид маргаашаас эхлэн таван долоо хоног амарна
Боловсролын яамнаас танилцуулсан 2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногт амарсан. Тодруулбал, энэ хичээлийн жил...
Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол...
Баянбүрдийн тойргийг дөрвөн замын уулзвар болгоход 318 САЯ төгрөгийн төсөв баталжээ
Өнгөрсөн 10-р сарын 15-нд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр, Баянбүрдийн тойрогт байрлах “Чингэлтэйн өндөрлөг” хөшөө бусдын санамсаргүй үйлдлийн улмаас...
Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад осол гарсны улмаас 1,500 өрх халаалтгүй болжээ
ОХУ-ын Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад өчигдөр буюу 2025 оны 12 сарын 07-ны өдөр осол гарсны улмаас 1,500 орчим өрх...
Луврийн музейд өнгөрсөн сард ус алдсаны улмаас 400 орчим ховор ном гэмтжээ
Парис хотын Луврийн музейд өнгөрсөн сард ус алдсаны улмаас эртний Египетийн тасгийн олон зуун ном гэмтсэн тухай албаны эх сурвалжууд...
Эрдэнэс тавантолгой ХК-д хөндлөнгийн аудитыг шалгалт эхэлжээ
Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын хөндлөнгийн аудитыг цанхийн баруун уурхайн гэрээт компаниудад эхлүүллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайн гэрээт компаниуд...