Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын зах зээлд 2026 оны 02 дугаар сараас эхлэн үе шаттай худалдан борлуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт даалгалаа.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулсан нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллах, 2026 оны хоёрдугаар сараас эхлэн үе шаттай худалдан борлуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, бөөний болон жижиглэн худалдааны шатанд зохиомол үнийн хөөргөдөл үүсгэхгүй байхад хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг мөн даалгав.
Улсын хэмжээнд 2025-2026 оны өвөл, хаврын улиралд нийт 14.9 сая толгой мал буюу нийт 543.0 мянган тонн мах хэрэгцээлэх урьдчилсан тооцоолол гарчээ.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
